Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлд мах, зөгийн бал, мэдээллийн технологийн кластерууд байгуулахаар төлөвлөж байгааг МҮХАҮТ мэдээллээ.
Одоогоор гоо сайхан, хөдөө аж ахуй, чацаргана, арьс шир, самрын гэсэн таван кластер хэрэгжиж байгаа аж. Эдгээрээс самраас бусад дөрвөн кластерыг Европын Холбооны санхүүжилттэй “ТРАМ” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн байна.
Мөн Европын зах зээлд нийлүүлэхээр “Хээлэн мэйд” компанийн “Мянгат” брэндийн эсгийтэй саванг бүртгэж авчээ. Одоо дахин 20 бүтээгдэхүүн нэмж бүртгүүлэхээр хүлээгдэж байгааг МҮХАҮТ онцоллоо.