Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн 200 хүний бүрэлдэхүүн хоёр ээлжээр Замын-Үүд боомтод 67 хоног ажиллажээ.

Тодруулбал, УБТЗ-ын харьяа Замын-Үүд боомтын 1, 3 дугаар талбайд нийт 840 чингэлэг буюу 25,253 тонн ачааг автомашинаас вагонд шилжүүлэн ачиж, Монгол Улсын зах зээлд үүсээд байсан түүхий эд, бараа материалын хомсдол, үнийн өсөлтийг буруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд ЗХЖШ-ын даргын тушаалаар Улаанбаатар төмөр зам, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэхүү ажил хийгдсэн аж.

Мөн тус ангийн миномётын батарейг Улсын баатар Д.Данзанваанчигийн нэрэмжит болгохтой холбогдуулан нэрэмжит буланг шинээр хийх ажлыг ахмад В.Цогбадрах хоёр  сарын хугацаанд хийж дуусгасан тухай ЗХЖШ-аас дэслэгч Ч.Бодьгэрэл мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн