Сүүлийн найман жилийн хугацаанд зарцуулсан эрчим хүчний импортын хэмжээг Монгол банкнаас тоймлон гаргасан байна.
Уг мэдээллээс харахад өнгөрсөн найман жилийн хугацаанд 1061 сая ам.долларын импортын цахилгааныг хоёр хөршөөс худалдан авсан байна. Сүүлийн гурван жилд 140 сая ам.доллароор авч байсан бол 2013 онд 113 сая ам.доллар байсан байна. Үүнээс харахад эрчим хүч импортлох хэмжээ жилээс жилд нэмэгдэж буйг дээрх судалгаа харуулж байгаа юм.