Гадаад харилцааны дэд сайд болон Эрээний ерөнхий консул, төрийн бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хамтран өчигдөр /2021.12.8/ хил дээр очиж газар дээр нь ажиллаж туршилт хийсэн байна. Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл бүрэн хангагдсан байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин: “Туршилт амжилттай болсон учир маргааш хил нээж, автозамын тээврийг хэвийн үргэлжлүүлнэ. Эхний ээлжид Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэхээс өмнө ачаа бараатайгаа нэвтрээд хил дээр саатсан байгаа ачаатай машинуудыг гаргана. Түүний дараагаар чингэлэг тээврийн асуудал яригдана. Одоогоор Эрээний талд гарсан байгаа 150 машин байна. Чингэлэг тээвэр дээр дахин асуудал үүсэхгүй. Туршилт хийсэн учир логистик дээр туршсан хоёр чингэлгийн хувьд ачаатай байсан эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Харин Гашуунсухайтын хувьд халдвар хамгаалалтын асуудал хүнд байна. Хэрэв халдварын эсрэг дэглэмийг сайтар баримталж чадвал Хятад талаас ямар нэг  хориг байхгүй. Монголоос л хамааралтай даалгавар байна.

Харин Тяньжин боомтын хувьд олон сараар саатсан буюу 3,4 дүгээр сараас хойш бөөгнөрөөд байсан 5000 чингэлэг энэ 12 дугаар сарын эхэн гэхэд бүрэн татагдсан.  Тэгсэн ч Тяньжин боомтоос өдөрт 3 чингэлэг гарч байгаа гэж бодоход нэмээд шинээр 2 чингэлэг гаднаас орж ирж байна. Газрын ачааны эргэх хугацаа угаасаа 1-2 сар байдаг.  Тийм учраас еөнхийдөө Тяньжины ачаа эргэлт хэвийн болсон гэж үзэж болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн