Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлагч Л.Болдын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.
Л. Болд нь спорт, олимпизмын үйл ажиллагаанд идэхтэй оролцож, олон жил үр бүтээлтэй ажиллаж байна.Л. Болд нь 2004 оноос Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Монгол улсад хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, материаллаг орчин нөхцөлийг дээшлүүлэх, сургалт-дасгалжуулалтын онол, арга зүйг боловсронгуй болгох, уралдаан, тэмцээний тогтолцоог боловсронгуй болгох талаар олон талт ажлыг зохион байгуулсан болно.
Монголын хөнгөн атлетикийн спортын тамирчид 2000 оноос хойших бүх Олимпын наадамд эрх авч оролцоод байна.Монголын хөнгөн атлетикийн холбооны санал, хүсэлтийн дагуу олон улсын хөнгөн атлетикийн холбооны төслөөр 2018 онд олон улсын стандартад нийцсэн 400 метрын тойрог бүхий хөнгөн атлетикийн зам, талбайг Налайх дүүрэгт барьж байгуулан ашиглалтад оруулаад байна.
Монголын Үндэсний олимпийн хороо