Австралийн Өмнөд Австрали мужийн Эдвардстаун хотын нэгэн иргэн зөнтэй зүүднийхээ ачаар саятан болжээ.
Тэрбээр хэдэн жилийн турш лото тоглохдоо нэг удаа зүүдэнд харсан тоогоо хийдэг байсан гэнэ. “Итгэхэд хэцүү ч олон жилийн өмнө би лотоны тасалбар дээр бичсэн тоог зүүдэлж байсан юм. Тэр цагаас хойш би үүнийг байнга ашиглах болсон” хэмээн австрали эр ярьжээ. Зүүд маш тод байсан бөгөөд жекпотонд хожиж, баяжиж байна гэж зүүдэлсэн гэнэ. Ингээд энэ тоог байнга бөглөсөөр эхний шагналаа хожсон байна. Тэрбээр жекпотноос 3,4 сая австрали доллар хожжээ.
“Өглөө нь би дэлгүүрээс хүнс авахаар орохдоо сугалааны үр дүнг үзсэн юм. Тухайн үед би тасалбараа сканнердаад авсан байсан тул шалгаж үзсэн. Тэгээд л лотоны толгой оффист очоод, хэдий хэмжээний мөнгө хожсоноо мэдсэн” гэжээ.
Ялагч эхнэрийнхээ хамт ажил эрхэлдэг юм байна. Одоо тэд ажлын цагаа багасгах буюу тэтгэвэртээ гарахаар зэхэж байна. “Энэ нь юу вэ гэвэл бид хүсвэл ажиллах шаардлагагүй болсон гэсэн үг. Бид хүүхдүүдэд тусална. Харин үлдсэн мөнгөө амьдралын сайхан бүхнийг мэдрэхэд ашиглана” хэмээн австрали эр хэлжээ.
Эх сурвалж: LENTA