Японы нийслэл Токио хотын захиргаа 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн ижил хүйстний түншлэлд гэрчилгээ олгох систем нэвтрүүлнэ.
Японы нийслэлийн амбан захирагч Юрико Койке уг шийдвэрээ нь өдөр тутын амьдралын асуудлыг шийдвэрлэж, Токиогийн иргэдэд хүн бүр өөр өөр гэдгийг ойлгоход тус болно гэжээ. Япон өөр хэд хэдэн муж ижил хүйстэн хосыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, ийм арга хэмжээ авч байгаа юм.
2019 оны хоёрдугаар сарын 15-нд Японы 13 гей хос ижил хүйстний гэрлэлтийг хориглосон хоригийг цуцлуулах өргөдөл шүүхэд өгсөн. Ингээд 2021 онд Саппоро хотын тойргийн шүүх тус улсад хэрэгждэг ижил хүйстний гэрлэлтийн хориг нь Үндсэн хуульд нийцэхгүй гэсэн тогтоолыг Япондоо анх удаа гаргасан аж.
Эх сурвалж: LENTA