БНСУ-д зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд сургууль цэцэрлэгийн хүүхдүүд ихээр зорчдог гарцан дээр болон харагдах орчин муутай буюу Blind Spot дээр Yellow Carpet гэх энэхүү шар тэмдэглэгээг хийж өгсөнөөр сургуулийн ойр орчмын зам тээврийн ослыг 88% бууруулсан судалгаа байдаг юм байна .
Шараар будсан хэсэг нь жолоочийн нүдэнд тодоор тусах ба гарцаар гарах гэж буй хүүхдүүд тухайн хэсэг дотор орж зогсон ногоон гэрэл асахыг хүлээх юм. Мөн шөнийн цагаар хөдөлгөөн мэдрэгчтэй, нарны эрчим хүчээр ажилладаг гэрлээр тухайн хэсгийг гэрэлтүүлж өгөхөөр шийдэж өгчээ.