Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих бүх бэлтгэл ажил хийгджээ. Тодруулбал, санхүүжилт шийдэгдсэн, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж гүйцэтгэгчээ шалгаруулчихсан, барилгын угсралтыг хамтран ажиллах гэрээгээ байгуулсан ба 2022 оны гуравдугаар сард барилга угсралтын ажил эхлэхээр болжээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга байгууламж, угсралтын ажил эхлэхтэй холбоотой тус газарт ойролцоогоор дөрвөн км хүртэлх өргөнтэй, 23 км урттай усан сан шинээр бий болох аж.