“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг энэ сарын 03-нд /2021.12.03/ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн ял оноожээ.
Харин Д.Сүндийгээс авлига авсан Д.Батөгтөгсийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж 14 сая төгрөгөөр, Г.Даваажавын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ялаар, Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ял оноожээ. Энэ хэрэг сунжирч, прокурор, мөрдөн байцаалтад буцсаар өдийг хүрсэн юм.
НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
1 comment
Хэргээ аргалуулахаар хахууль өгсөн хүнд 3 жилийн хорих ял өгч байж 2 тэрбумын хахууль авч улсаа худалдаж байгаа хүнийг 40 саяар торгосон нь хахуулийг албан бусаар дэмжиж байна гэж ойлгогдож байна.