Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цэцэрлэгийн ахлах-В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбогдуулан тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Архангай аймгийн удирдлагуудад албан бичиг илгээж тухайн багшид хариуцлага тооцохыг шаардсан юм.

Цэцэрлэгийн удирдлагууд багш М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авчээ. Мөн энэхүү хэрэгтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газраас эрх зүйн хүрээний хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд багшлах эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн