Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газарт шатахуун ачсан автомашин 12 дугаар сарын 1-нд живсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” автомашиныг татан гаргах ажиллагааг 12.04-ний өдрийн 09:30 цагаас 18:00 цаг хүртэл зохион байгуулсан. Гэвч гаргаж чадаагүй байна. Өнөөдөр 08:30 цагт татан гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ. Мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.