Сүхбаатар аймгийн Онгон сумын хоёрдугаар багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 160 км, сумын төвөөс хойд зүгт 57 км-т “Шар бүрд” гэдэг газар өчигдөр 19:23 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.