Украины Батлан хамгаалах яамны тэргүүн Алексей Резников “Беларусийн нутаг дэвсгэрээс цагаачдын эрлийз дайралт гарсан тохиолдолд арми үүргээ биелүүлэхэд бэлэн байна хэмээн мэдэгджээ.
Цагаачлалын хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор Украины Беларусьтай хиллэдэг хил дээр тусгай ажиллагаа явуулж эхэлсэн тухай Украины хилийн алба өмнө нь мэдээлж байсан. Одоогоор Украины хилийн аюулгүй байдлыг хууль сахиулах байгууллагын 8500 алба хаагч ханган ажиллаж байгаа аж.