ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Жо Байден нарын видео хурал хийх зөвшилцлийн тов хараахан тодорхой болоогүй ч арванхоёрдугаар сарын 7-нд болж магадгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Баасан гаригт мэдэгджээ.
Кремлийн төлөөлөгч Песков хэлэлцээний хэлбэрийг ганцаарчлан хийх үү, эсвэл төлөөлөгчдийн оролцоотойгоор явуулах уу гэдгийг тодруулсан сэтгүүлчдийн асуултанд “Одоохондоо яг тодорхой ойлголт алга. Эдгээр бүх нарийн ширийн зүйлийг хараахан баталгаажуулаагүй байна” хэмээн хариулсан байна.
Хоёр улсын удирдагчийн хэлэлцээрийн хугацааг хоёр тал тогтоогоогүй бөгөөд энэ нь хоёр талаас өдрийн хувьд өөр өөр саналууд гарч байгаатай холбоотой юм байна.