Монгол Улс дипломатчдаа, гадаад харилцааны мэргэжилтнүүдээ өөрсдөө, дотоодын их сургуульд бэлдэж эхэлсний 30 жилийн ой 2021 онд тохиож буй. 1991 онд МУИС-д Олон улсын харилцааны салбар сургууль байгуулагдаж байсан юм.
Тэгвэл өнөөдөр 30 жилийн ойн ёслолын арга хэмжээ МУИС-ийн Номын санд боллоо. Эл үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын үе, үеийн шилдэг төгсөгчид болон өдгөө Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн эрхэм багш нар оролцсон юм.
Үйл ажиллагааг нээж, МУИС-ийн ОУХНУС –ийн захирал С.Баттулга үг хэлэв. Тэрбээр хүрэлцэн ирсэн бүх зочдодоо талархал илэрхийлэн, цаашид төгсөгчдөд чиглэсэн улам их ажлыг санаачлан ажиллана хэмээсэн юм.
Түүний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэр тус сургуулийг 1996 онд төгсөж байсан нэгэн. Б.Батцэцэг сайд “Сургууль дээрээ ирэхэд их сэтгэл хөдөлж байна. МУИС-ийн ОУХНУС-ийг төгссөн төгсөгчид Гадаад харилцааны яамны газрын захирал болон гүйцэтгэх албан тушаалтнуудын 30 хувийг бүрдүүлдэг. Гадаадын улсуудад суух цөөнгүй элчин сайд, төлөөлөгчдийг төрүүлсэн байна. Төгсөгчдөө улам чанаржуулах, шинэ түвшинд гарах чиглэлд манай яам МУИС-тай нягт хамтран ажиллаж байгаа” гэлээ. Түүнийг төрөлх сургуулийнх нь зүгээс “Хүндэт төгсөгч” цол тэмдгээр мялааж, дурсгалын зүйл хадгалууллаа.
2 comments
30.н жил төгсөлт хийсэн юм бол тэр хүмүүсээ яачихаад наймаачин аялагч нарыг элчингээр консулаар явуулаад байгаам бэ мөнгийг нь авчихаад өрөндөө явуулаад байгаам уу Батцэцэг хүндэт төгсөгч өө хариулаач
Хэнийг ч төгсгөөд дипломат алба хашуулаад байгаа юм???
Хойшид төгсөгчид нь чанаржих болтугай…