Энэтхэгт айлчлалаар явсан баг тусгаарлалтад орохгүй

БНЭУ-д айлчлалаар явсан УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн А.Адьшаа, Б.Саранчимэг, Г.Дамдинням, С.Чинзориг, Ч.Ундрам нарын гишүүд, УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон бусад албан тушаалтнууд БНЭУ-д албан ёсны айлчлал хийж буй. Эл айлчлал энэ сарын 05-ны өдөр дуусч, эх орондоо буцаж ирэх юм.
Харин айлчлалын баг тусгаарлагдахгүй бөгөөд учир нь ЭМЯ-наас заасан тусгаарлагдах журамтай 25 орны тоонд Энэтхэг улс ороогүй байна.