“Алтанбулаг“ чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдэлгүй өнөөг хүрчээ.
Учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд чөлөөт бүсийн асуудлаар таван удирдлага солигджээ. Энэ нь бодлогын тогтворой байдлыг хангахад сөргөөр нөлөөлж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдээгүй байна.