Өнөөдөр 12 сарын 3 буюу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”. Монгол улсад нийт 108,399 хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна.
Энэ өдөр хөгжлийн бэрхшээлийг даван туулж, түүнтэй зохицон амьдарч байгаа хүн бүрийн хувьд эрхээ эдлэх, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх боломжтой чухал өдөр юм.
Энгийн хүний хэрэгцээ шаардлагыг хэвийн байдлаар авах боломжгүй тэдний хувьд олон нийтийн хандлага, ялгаварлан гадуурхалт нь өөрийгөө тусгаарлах, цоожтой хаалганы цаана нуух хамгийн том шалтгаануудын нэг болж байдаг аж.
Монгол улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5.1.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг үл тэвчих” хэмээн заасан байдаг.
Энэхүү эрхийг бодит болгохын тулд хүн нэг бүрийн сэтгэл зүрх, эерэг хандлага, оролцоо туйлын чухал юм. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа эцэг эх бүр хүсэж биш нэгэнт ирсэн бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн бэрхшээлтэй болсон хүмүүсийн онцлог, бэрхшээлийг зөвөөр ойлгуулан, эергээр хандах хүмүүжлийг олгодог байгаасай…
Завгүй амьдралынхаа 3-хан минутыг зарцуулаад та бүхэн Хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд ямархан бодол хүсэл байдгийг анхаарч сонсож, илүү олон хүнд түгээгээрэй.
#БэрхБишЭэлтэй #ЯгЧамШиг #IDPWD2021Mongolia #DPIMongolia
Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны хуудсанд энд дарж нэгдэж, бодит хувь нэмрээ оруулаарай. Таны оролцоо хамгийн чухал.