“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэлэлцэн шийдвэр гаргав.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Хаянхярваагийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасаж, зорчих эрхийг нь таван сар хязгаарлан, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
Мөн шүүгдэгч Ш.Уртнасанд зорчих эрхийг нь зургаан сар хязгаарлах, 23 сая төгрөгөөр торгох, Ш.Доржрагчаад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил гурван сарын хугацаагаар хасаж, таван сая төгрөгөөр торгох, Ц.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.1 сая төгрөгөөр торгох шийтгэл тус тус ногдуулсан байна.
3 comments
Үлдсэн насыг нь 461.д өрөө түрээслээд ч болтугай өнгөрөөгөөч ээ ингэж толгойг нь илээд байх юм бол авилгал улам л цэцэглэнэ биз дээ хялбаршуулна гэж ер нь ямар яанзын хаанахын хууль вэ эсвэл бүх иргэдээ адилхан хялбаршуулсанаар шийдэж байгаач
40 000 000Т гэдэг энэ хүмүүст юу ч биш 1 өдөр л карманд нь ордрг мөнгө, энэ нөхөр үндсэндээ ямар ч хууль шүүхийн шийтгэл аваагүй малийгаад л инээж хөхрөөд нэгнийхээ цүнх баригчдыг командлаад явж л байгаа… Ийм төр байхад ямар шудрага ёс ярих вэ дээ.
Irged ni iim mungu hulgailwal ingej hungun helbereer shiidej ugch chadah uu