96 орны 5000 гаруй сурагчид оролцсон Олон Улсын Математикийн онлайн сорилд Монгол сурагчид багаараа амжилттай оролцсон байна.
АНУ, Польш, Тайланд, Казахстан зэрэг орны хэд, хэдэн их сургуулиудаас нийт 1.0 сая ам долларын тэтгэлэг олгогддог энэхүү сорилд оролцсон Монгол хүүхдүүд маш өндөр амжилт үзүүлж, хэд, хэдэн категориор мөнгө, хүрэл, тусгай байр эзэлсэн амжилттайгаар энэ жилийн олимпиадыг өндөрлүүлж байна.
2008 оноос Математикийн сургалт, тэр дундаа хүүхэд шалгаж авдаг бүх төрлийн сургуулиуд ялангуяа Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын шалгалтад бэлддэг Fast Academy нь энэ жил анх удаа өөрсдийн хүүхдүүдийг энэхүү олимпиадад бэлдэж бахдам амжилт үзүүлжээ.