Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран энэ сарын 1-2-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Шалгалтаар сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 27 зөрчлийг илрүүлэн, Сонгинохайран дүүргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчлан дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэст шилжүүлжээ.
Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдийнхээ аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй хоёр хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 52 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 6 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.