2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 288,631,010.48 төгрөгийн үнийн дүн бүхий 783546 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцаа ханш тогтвортой байжээ. Үүнээс “Өндөрхаан” ХК (ONH +12.48%), “Улсын их дэлгүүр” ХК (UID+7.80%), болон “Мерекс” ХК (MRX+3.16%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Силк нэт” ХК (GFG-14.95%), “Монгео” ХК (MOG- 14.48%) болон “Талх чихэр” ХК (TCK- 12.71%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн нийт 59616 ширхэг нэгж эрх 14,998,913 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 25 ширхэг үнэт цаасыг 2457 ам.доллароор арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.11 хувиар өсөж 39404.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,234,477,421,542.76 төгрөг боллоо гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.