“Алтанбулаг” чөлөөт бүс 2014 оноос эхлэн байнгын үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Одоогийн байдлаар улсын төсвөөс 26.5 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлын хөрөнгө оруулалт хийгдсэн бол 136 аж ахуй нэгжийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
Чөлөөт бүс нээгдсэн цагаас хойш нийт 20 аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд бараа эргэлт зургаа дахин, зорчигч долоо дахин, тээврийн хэрэгсэл 5-6 дахин ихэссэн байна. Чөлөөт бүсэд нийт 15 орноос 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортолдог аж.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26.5, хувийн хэвшлийн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын явцад орон нутагт нийт 716 түр ажлын байр бий болсон. Одоогоор 66 нь байнгын ажлын байр болж чаджээ.
Өнгөрсөн хугацаанд “Алтанбулаг” чөлөөт бүс
- газрын төлбөр хураамжаас 1.7 тэрбум төгрөг
- ахуй нэгжүүдийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвараас 2 тэрбум төгрөг нийт 3.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.
Сүүлийн есөн жилийн хугацаанд Улсын төсөвт чөлөөт бүс дээр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаагүй учраас цахилгааны хомсдолд орсон байна. Харин энэ жилийн төсөвт 1 тэрбум төгрөг тусгажээ.