Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий “35 awards-International Photography Awards”-д шүүгчээр уригджээ.
Энэхүү ёслол 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэ жил долоо дахь удаагаа болох гэж байгаа юм. Мэргэжлийн болон сонирхогчдод зориулсан энэхүү уралдаан нь хамгийн олон мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй гэдгээрээ онцлогтой. 2015 онд анхны уралдаанд 110 орны 36 мянган хүн оролцсон бол 2020 оны зургаа дахь удаагийн арга хэмжээнд 173 орны 123 мянга гаруй хүн оролцжээ.