Улсын наадамд улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ

2017-07-12 20:29
naadmiin turuu

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Энэ жилийн наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүлж, Улсын арслан цол, Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэн, Улсын гарьд цол хүртэх болзол хангалаа.

Наймын даваанд шинээр улсын заан цолны болзол хангасан, улсын харцага Ц.Содномдорж шинээр улсын заан цолны болзол хангасан Н.Жаргалбаярыг давж, Монгол Улсын гарьд цолны болзол хангасан юм.