БНСУ-ын телевизийн MBC агентлагийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний оройн 20 цагийн мэдээгээр Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн сурагч охиныг сургуулийх нь дээд ангийн 4 охин нийлж 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.
БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй 12 дугаар сарын 02-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодрууллаа. Үүнд: Энэ хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн.
Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгджээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэнийх нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
1 comment
дунд сургуулийн монгол сурагчын амь нас онгоцны үйлчлэгчийн өгзөгнөөс хямд биш