АНУ-д “Гэртээ ганцаараа” киноны байшинг эзэмшигч олон хүний хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх  боломжийг олгохоор шийджээ. Тэрбээр байшингаа хоногоор түрээсэлж, кинонд гардаг орчинд нэг шөнийг өнгөрөөхийг Airbnb-ээр санал болгож байна.

Маккалистеруудын домогт байшинг түрээслэх зарыг Базз буюу киноны гол дүрийн баатар Кевиний ахын нэрийн өмнөөс тавьжээ. Уг зардаа энэ зул сараар гэр бүл нь бүрэн бүрэлдэхүүнээрээ амралтаар явахаар болсон тул түрээслэхээр болсон гэжээ.

Зураг дээр “Гэртээ ганцаараа” кинон дээр яг гардаг шиг орчинд харуулжээ. Гэрийг зул сарын гоёлоор чимэглэж, ширээн дээр лаа асаах, камин зууханд оймс өлгөх зэргээр гоёжээ. Түүнчлэн байшинд хулгайчдаас Кевинийг зугтахад нь тусалсан аалз ч бий. Зочдод “Гэртээ ганцаараа” сэдэвтэй лего бэлэглэж, орчин тойрноор нь аялуулах юм байна.

Маккалистеруудын гэр арванхоёрдугаар сарын 12-нд нээгдэнэ. Харин захиалгыг 12 дугаар сарын 7-нд авч эхлэх юм байна.

Эх сурвалж: MIR24

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн