Эмэгтэйчүүдийн теннисийн холбоо (WTA)-ны тэргүүн Стив Саймон Хятадын нэгдүгээр шадар сайд Чан Гаоли теннисчин Пэн Шуайг хүчээр сексдэхийг шаардсан асуудлаас болоод Хятад, Хонконгт болох WTA-ийн бүх тэмцээн уралдааныг зогсоосон болохыг зарлалаа.
«Пэн Шуайг чөлөөтэй харилцаж болохгүй болгож, сексийн хүчирхийлэлтэй холбоотой мэдэгдлээ буцаахыг шаардан дарамт шахалт үзүүлж байхад би яаж тамирчдаа тэмцээн уралдаанд оролц гэх юм бэ», — хэмээн Стив Саймон хэлжээ.
Пэн Шуай арваннэгдүгээр сарын 2-нд Хятадын Weibo сүлжээнд постлохдоо Хятадын Засгийн газрын шадар сайд асан Чан Гаоли өөрийг нь хэдэн жилийн турш бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэжээ. Үүний дараа бичлэгийг дор нь устгасан аж. Пэн Шуайгийн тухай мэдээллүүдийг Хятадын интернэтээр цензурдэж эхэлсэн байна.
Тамирчин бүсгүй энэ мэдэгдлийн дараа бараг 3 долоо хоногийн турш гарч ирээгүй юм. Хятадын хэвлэлээр арваннэгдүгээр сарын 21-нд түүнийг Бээжинд болсон теннисийн тэмцээнд оролцсон гэжээ. Харин Европын холбоо Пэн Шуайг эрх чөлөөтэй байгаа гэдэгт эргэлзэж буйгаа арваннэгдүгээр сарын 30-нд илэрхийлсэн аж.
Эх сурвалж: MEDUZA