ӨАБНУ-д коронавирусийн халдвараар эмнэлэгт хэвтэх 5 хүртэлх насны хүүхдүүд нэмэгдсэн талаар «Крис Хани Барагванат» эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Рудо Матива мэдэгджээ.
Түүний хэлснээр өвчтөнүүдийн тоо геометр прогрессоор өсөж, түүнийг дагаад бага насны хүүхдүүд нэмэгдэж байгаа нь түгшүүр төрүүлж байгаа гэнэ.
«Бид өвчтөнүүдийн нас, хүн ам зүйн өөрчлөлтийг ажиглаж байна. 5 хүртэлх насны COVID-19-ийн хүнд шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан хүүхдүүдийн тоо маш их өсөж байна. Тэднийг эмнэлэгт хэвтүүлэх, нэмэлт хүчилтөрөгч шаардлагатай байна», – хэмээн Матива хэлсэн аж.
ӨАБНУ-ын Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэнгийн ажилтан Васила Жасат түүнчлэн Тсван бүсэд ковидоор эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 10% нь бага насны хүүхдүүд байна гэжээ.
Эх сурвалж: MIR24