“МИАТ” ТӨХК-ийн Берлин хот дахь Төлөөлөгчийн газраас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.
“SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан дараах улсаас ирж буй гадаад улсын иргэдийг ХБНГУ-д нэвтрэхийг хориглож байна. Үүнд:
- ӨАБНУ, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик ба Зимбабве улс орно. Эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон ба дамжин өнгөрсөн гадаадын иргэдэд тус шийдвэр мөн хамаарна.
Энэхүү шийдвэр нь ХБНГУ-ын иргэд ба ХБНГУ-д байнга оршин суугч гадаад улсын иргэдэд хамаарахгүй. Дээр дурдсан улсаас ирж байгаа ХБНГУ-ын иргэд ба ХБНГУ-д байнга оршин суугч гадаад улсын иргэд дараах шаардлагыг биелүүлнэ.
- Сүүлийн 72 цагт өгсөн PCR сөрөг тесттэй байх
- 14 хоног тусгаарлагдах (вакцины 2 тунд хамрагдсанаас үл хамаарна.)
Бусад улсаас ирж буй ХБНГУ-ын иргэн ба гадаад улсын иргэдэд тавигдах шаардлага арваннэгдүгээр сарын 8-нд гарсан шийдвэр хэвийн үргэлжилж байна. Үүнд:
- Сүүлийн 72 цагт өгсөн PCR сөрөг тесттэй байх, вакцины бүрэн тунд хамрагдсан сертификаттай байх,
- Вакцингүй иргэд улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөх ба сүүлийн 72 цагт өгсөн PCR сөрөг тесттэй байх (6-аас дооших насны хүүхэд эцэг, эхийн хамт зорчих бол тест өгөх шаардлагагүй болно.)