Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний арван сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.3 дахин өссөн дүн юм.
Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар
Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2021 онд сард дунджаар 84.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь 2.2 дахин өндөр үзүүлэлт аж. (Дүрслэл 1). Түүнчлэн 2021 оны 11 болон 12 дугаар саруудад Монголбанкнаас нийт 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилжээ. Холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 46.7 тэрбум төгрөг нэмж, тухайн хоёр сард нийт 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор төлөвлөсөн байна.
Мөн нэг талаас хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзан үзэж, нөгөө талаас холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллах юм байна.
Эх сурвалж: МОНГОЛБАНК