Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Тэр 126 хоног засаглахдаа 125 маш нууц мэдээллээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд задалж орхисон гэж “Fox News” дамжуулжээ. Америкийн Конгрессийн Үндэсний аюулгүй байдал, Засгийн газрын асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн илтгэл мөн энэ мэдээллийг нотолж байна.

Тус байгууллагуудын 24 хуудас илтгэлд 2017 оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөснөөс хойш тавдугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд Трампын засаг захиргаа бараг өдөр бүр нэг нууц мэдээллээ алдаж байсан. Одоо энэ тоо улам нэмэгдсэн байх магадлалтай. Тавдугаар сарын 25-наас хойш бараг хоёр сар өнгөрчээ.

Барак Обама, Жорж Буш нартай харьцуулахад Трампын үед нууц мэдээлэл долоо дахин хурдан алдагдаж байна. Алдагдсан мэдээллийн 78 нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг Оросууд будлиантуулсантай холбоотой. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн тэдгээр мэдээ, мэдээлэл нууц байсан. Холбооны газрын хуулийг зөрчсөн тул хариуцлага хүлээх ёстой хэмээн дурдагджээ.

Fox News

By updown

One thought on “Трампын захиргаа өдөр бүр нууц мэдээллээ алдаж байна”
  1. Wall Street-iin heden akuluud uls orniig avch yavaa yum bizdee. Humuusiig erguituulj ugsun zailuul. Mexico-ruu hana barih, china-tai hudaldaanii tentselee nemegduulne gej. Bi bol wall street-s hamaaralgui gej garch irsen. Unendee bol wall street-iin tuluulel baisan ni odoo hen hund ilhen. Er ni humuusiig tenegtuuleh ih hilbar zuil shuu. kkk

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн