Монгол наадмын морьдын уралдаан дааганы уралдаанаар өндөрлөдөг уламжлалтай. Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд газар газрын шандаст 282 хүлэг бүртгүүлж 71 даага гарааны зурхайгаас гарлаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн даага түрүүлээд байна.