Б.Жавхлан: Чингэлэгтэй тээврийн туршилтын тээврүүдээ эхлэх командаа хүлээж байна

2021-11-30 11:54
5

Экспорт, импортын ачаа тээврийн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө.

Тэрбээр “Урд хөршөөс түр зохицуулалт хийхээс өөр аргагүй болсноо мэдэгдсэн. Энэ арга хэмжээ түр байгаасай. Битгий удаасай, хэвийн байдалд хурдан ороосой гэж хүлээж байна.

Замын-Үүдээр төмөр замаа хаахгүй байя. Ачаа тээврийг хаая гэж байсан. Өчигдрөөс эхлээд төмөр замаа ч түр хугацаанд хаах хэрэгтэй боллоо гэж мэдэгдсэн. Энэ долоо хоногт ингэж үргэлжлэх нь.

Сүүлийн арваад хоногт дахиад халдвар гарсан юм байна. Хоёр талаас бүхий л хүчээрээ, хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна. Гэхдээ биднээс шалтгаалахгүй зүйл их байна. Урдаас тавьж байгаа шаардлагыг биелүүлж байна. Чингэлэгтэй тээврийн туршилтын тээврүүдээ эхлэх командаа хүлээж байна.