Алтан гадас одонгоор шагнагдсан 3 ажилчин 2 сая төгрөг Түлэнхийн төвд хандивлажээ

Дуучин Нара буюу М.Нарантуяа Алтан гадас одонгоор шагнагдсан ТҮК-ийн 3 ажилчинд баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож иргэдээс хандив цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэгвэл тэрээр өнөөдөр хандивын мөнгийг хүлээлгэн өгчээ.

Хандивын дансанд нийт  24.277.419 төгрөг цугларсан бөгөөд н. Жаргалсайхан, н.Бямбадорж нарт тус бүр 5 сая төгрөг бэлэглэсэн бол 14.277.000 төгрөгийг  Н.Батмөнхөд гардуулан өгсөн байна.

Харин Н.Батмөнх олон нийтийн бэлэг болох 14 сая төгрөгнөөсөө 1 сая төгрөг, Жаргалсайхан Бямбадорж нар тус бүр 500.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг Түлэнхийн Төвд хандивлажээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн