АНУ-ын таван хууль тогтоогчоос бүрдсэн Ажлын хэсэг Тайваньд төрийн албан хаагчидтай уулзахаар хүрэлцэн ирсэн тухай Америкийн хэвлэлүүд мэдээлэв.
Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ахмадын асуудал эрхэлсэн хорооны дарга, Ардчилсан намын гишүүн Марк Такано тэргүүтэй төлөөлөгчид Пүрэв гаригийн орой Тайбэй хотын Соншан нисэх онгоцны буудалд газардсан байна.
Төлөөлөгчдийн нэг, хууль тогтоогч Элиза Слоткин “АНУ-ын цэргийнхэнтэй хамт Өмнөд Солонгост Талархлын баяраа тэмдэглэсний дараа бид дөнгөж сая Тайваньд газардлаа. Бид энд удирдагчидтай эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын талаар ярилцана” хэмээн жиргэжээ.
Тэрбээр мөн Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам өөрийг нь Тайвань руу аялахуулахгүй байхыг оролдсон гэжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Слоткин, Такано нараас гадна төлөөлөгч Сара Жейкобс, Нэнси Мэйс, Колин Аллред нар багтжээ.
Тэд Тайваний штабын дарга Цай Ин-вэн болон Тайваний Батлан хамгаалахын сайд Цю Гуяченг зэрэг Засгийн газрын бусад удирдагчидтай уулзах төлөвтэй байгаа бөгөөд Баасан гариг хүртэл Тайвань дахь Америкийн Хүрээлэн буюу Тайбэй дэх АНУ-ын Де-факто Элчин сайдын яаманд байрлах аж
Энэ талаар Америкийн Хүрээлэн “Конгрессын төлөөлөгчид Тайваний ахмад удирдагчидтай уулзаж, Америк, Тайванийн харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал болон харилцан сонирхсон бусад чухал асуудлаар ярилцана” гэж мэдэгдсэн байна.