Америкийн цэргүүдийн хаяж, үлдээсэн техник, тоног төхөөрөмж, хувцас хунарыг Кабулын дэлгүүрүүдэд зарсаар байгааг Афганистан дахь эх сурвалж РИА Новости агентлагт мэдээлжээ.
Эх сурвалжийн хэлснээр, Кабул хотын зарим дэлгүүрт Америк, Хятадын хэд хэдэн төрлийн хуяг, дуулга, хамгаалалтын нүдний шил, аюулгүй байдлын албаныхны тусгай хувцас, Америкийн алдартай үйлдвэрлэгчдийн гутал зэрэг эд зүйл зарагдсаар байгаа гэнэ.
Худалдаалагдаж байгаа эд зүйлүүдийн үнэ өртөг АНУ дахь зах зээлийн ханшаас 2-3 дахин бага байгаа. Эдгээр эд зүйлийн ханшийг Орост худалдаалах үнэтэй ч зүйрлэх боломжгүй. Оросоос бол өндөр үнээр худалдаж авна гэж эх сурвалж мэдээлжээ.