Мобиком групп нь Монгол орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгынхоо хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Бичигт боомт орчимд өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг шинээр байгууллаа. Ингэснээр Бичигт боомт болон Эрдэнэцагаан сумын хил хамгааллын бүсэд оршин суудаг ард иргэд маань гар утсаараа Мобикомын 4G сүлжээнд холбогдохоос гадна Мобинетийн өндөр хурдны интернэт, ТВ, видео стриймингийн VOO үйлчилгээг давхар ашиглах боломж бүрдэж байна.
Мобиком групп нь Эрдэнэцагаан сумаас Бичигт боомт хүртэл 76 км газар өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ татаж, Эрдэнэцагаан сумын хилийн цэргийн штаб, Хилийн цэргийн ажилчдын байр, Хилийн цэргийн 4-р застав, Бичигт боомтын Гаалийн салбарт шинээр сүлжээ оруулсан. Бичигт боомт нь Улаанбаатар хотоос 850 км зайд байрладаг алслагдсан сум суурин газар тул дэд бүтэц сайн хөгжөөгүй байсан юм. Харин өндөр хурдны шилэн кабельд холбогдсоноор хилчид, хил орчмын албан хаагчид хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тогтмол хангагдаж, хоорондоо мэдээ мэдээллээ түргэн шуурхай солилцох, ачаа тээвэрт яваа жолооч нар ар гэртэйгээ саадгүй холбогдох боломжтой болсон. Мөн боомт орчмын айл өрхүүд, албан байгууллагууд Мобинетийн өндөр хурдны интернэтийг ашиглан ажил хэргээ шуурхай явуулж, хүүхэд багачууд VOO үйлчилгээгээр дамжуулан ТВ хичээлээ нөхөж, ухрааж үзэх, цахим хичээлдээ хоцрогдолгүй оролцох боломж бүрдсэнд талархаж байлаа.
Мобиком групп нь ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тасралтгүй хүргэх онцгой үүргийнхээ дагуу энэ жил авто зам, төмөр зам дагуу, хилийн боомт, цэргийн ангиуд, уул уурхай бүс, төв суурин газраас алслагдсан багууд, аялал жуулчлалын 166 бүсэд шинээр сүлжээний дэд бүтэц байгуулахаар төлөвлөснөөс 80-90 орчим хувьд нь сүлжээгээ амжилттай оруулаад байна.