Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар зарим мэдээллийг өглөө.
Тэрбээр “60 ширхэг автобусны тендер шалгарсан. Энэ онд эсвэл ирэх оны эхээр орж ирэх ёстой. 2022 онд Хөгжлийн банкны зээлээр авах хоёр давхар 10 ширхэг автобус орж ирнэ. Ирэх оны төсөвт зээлийн эргэн төлөлтийг суулгаснаар Хөгжлийн банкнаас дараагийн санхүүжилт хийгдэж автобус ирнэ. Нийт 46 автобус авах гэрээ хийсэн. Эхний нэг давхар 36 автобусаа авсан, үйлчилгээнд явж байгаа” гэв.
Түүнчлэн 2022 оны Нийслэлийн төсөвт 200 автобус авах санал гаргасныг НИТХ-аар эцэслэн шийдэх юм байна.
Мөн энэ онд 532 автобусны насжилт дуусаж байгаа боловч ашиглалтын хугацааг нэг жилээр сунгажээ.