Америкийн тэнгисийн эргүүлийн хоёр хөлөг онгоц Одесс хотод иржээ. Энэ бол 2014 оноос хойш АНУ-аас Украйнд шилжүүлсэн цэргийн тусламжийн нэг хэсэг болох талаар Рэн ТВ мэдээлэв.
Хөлөг онгоцуудыг Балтимораас хөдөлсөн “Ocean Grand” тээврийн хөлөг онгоц хүргэж ирсэн байна. Телевизийн мэдээнд Украин эргүүлийн онгоцуудыг яг хэзээ ажиллуулж эхлэх хугацааг дурдаагүй, энэ нь тодорхойгүй байгаа талаар мэдээлжээ.
Харин АНУ-ын Элчин сайдын яам “Украины Тэнгисийн цэргийн хүчний аюулгүй байдал, НАТО-той хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлийн тулд тус хөлөг онгоцуудыг өгч байгаа” хэмээн мэдэгджээ.
Үүнээс өмнө буюу аравдугаар сарын 30-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “USS Porter” эсминец “Tomahawk” далавчит пуужингаар тоноглогдсон Хар тэнгист нэвтэрсэн билээ.
ОХУ-ын Үндэсний батлан хамгаалахын хяналтын төвөөс мэдээлснээр Оросын арми пуужинг тэр дор нь мөрдөж эхэлжээ. Маргааш нь Америкийн командлалын хөлөг онгоц USS Mount Whitney Хар тэнгист орж ирсэн бол арваннэгдүгээр сарын 3-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Жон Ленталл мөн нэвтэрсэн байна.