Тайланд улсын засгийн газар энэ сарын 1-нээс эхлэн цар тахлын эрсдэл багатай дэлхийн 63 орны вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд хилээ нээх болсныг зарласан бөгөөд тухайн орнуудын дотор Монгол Улс багтсан байна.
Тэгвэл өчигдөр Тайландын арал Пукет олон улсын нисэх онгоцны буудалд Монголын МИАТ ТӨХК-ийн онгоц анх удаа амжилттай газардсан талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Өчигдрийн 13:30 цагт Пукет олон улсын нисэх онгоцны буудалд Монголын 159 зорчигчийг хорио цээрийн дэглэмгүй нэвтрүүлсэн байна.