Малын тоо толгойн татвар төлөгч нь 12 дугаар сарын 15-ны дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт татвараа төлөхийг санууллаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна.
Тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн тодорхойлно.
Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2,000 төгрөг байна.
Албан татварын хэмжээг дээрх хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно.
Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө.
Албан татвар төлөгч албан татварын тайланг батлагдсан маягтын дагуу бэлтгэж, тухайн татварын жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ хэмээн холбогдох хуульд заажээ.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар