УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар ҮХЦ-д хандахаа мэдэгдлээ.
Учир нь тэд Шүүхийн хараат бус байдалд УИХ халдах эрсдэлтэй хууль батлагдсан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзжээ.
Тодруулбал, уг хууль Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.
-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “…бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно” гэсэн нь,
-Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “…ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар томилсон УИХ-ын гишүүн ахална” гэсэн нь,
– Мөн зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “…Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно…” гэсэн нь,
-Мөн зүйлийн 95.5 дахь хэсэгт “…УИХ сонгон шалгаруулж томилно” гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3,5,6 дахь хэсгийг зөрчиж байна гэжээ.