Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ

2021-11-22 08:501min0
03

Энэ оны 11 дүгээр сарын 22-ноос эхлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд “Нью Арместронг” ХХК-ийн автобус зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах гэж байна. Энэ чиглэлийн автобус Нийслэлийн Зүүн драгон буюу “Тэнгэр” худалдааны төвөөс 19.00 цагт, Замын-Үүдээс 11 дүгээр сарын 24-ний 11.00 цагт Төв талбайгаас хөдлөх аж.

Тасалбарыг Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын кассаар худалдаалах бөгөөд том хүн 45000, хүүхэд 22500 төгрөгөөр зорчих юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй