УИХ дахь МАН-ын бүлэг Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн. УИХ-ын чуулганы өнөөдөр (2021.11.18)-ийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдсан. Хахууль авсан” гэж хэлсэн.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үүний хариуд “МАН-ын бүлэг даатгалын компанийн эрх ашгийг хамгаалаагүй. С.Ганбаатар хариуцлагагүй үг хэллээ. УИХ-ын гишүүн юу ч ярьж болдог юм биш. С.Ганбаатар уучлалт гуйж, хэлсэн үгээ татаж авахгүй бол МАН-ын бүлгийн 62 гишүүнийг авлига авсан хэмээн гүтгэсэн гэж үзээд, Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандана” гэлээ.