Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар УИХ-ын гишүүн асан Д.Ганболд томилогдож, өнөөдөр тамгаа хүлээн авчээ.
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн юм.
Д.Ганболдын намтар:
Төгссөн сургууль, мэргэжил
- 1982 онд 72-р дунд сургууль
- 1987 онд ОХУ-ын Тюмень хотын Улсын Их Сургуулийг аж үйлдвэрийн нягтлан бодогч, эдийн засагч
- 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын институтийг төрийн удирдлагын менежер
- 1998 онд Монгол улсын их сургуулийг эрх зүйч
Ажилласан байдал
- 1987-1988 онд УБ хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч
- 1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч
- 1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч
- 1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч
- 1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга
- 2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
- 2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба