ОХУ арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улстай хийдэг нислэгийн маршрутуудаа сэргээнэ хэмээн ТАСС агентлаг мэдээлжээ.
Мөн манай улсын хамт Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика улсуудтай нислэг сэргээсэн ба Куба, Мексик, Катартай хуваарьт нислэгүүдэд тавьсан хязгаарлалтаа цуцалсан байна.
Ингэснээр, Улаанбаатар-Москва чиглэлд долоо хоногт гурван удаа, Улаан-Үүд, Красноярск, Эрхүүгээс тус бүр нэг удаа нисэх хуваарь гарчээ.