Бүх аймгийн засаг дарга нарыг оролцуулсан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна.
Хуралдааны нэг гол мэдээ бол Улаанбаатар хотод боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотод хогийг ангилж хаядаг болно. Хог хаягдал, байгаль хамгаалалтай холбоотой туйлын чухал асуудал юм. Тиймээс ирэх жилийн хувьд Засгийн газар Улаанбаатар хотод дэмжлэг үзүүлж ажиллана. Бүсчилж аймгуудад хогны үйлдвэр байгуулах юм уу эсвэл Улаанбаатар хот руу ложистик татах байдлаар цогцоор шийднэ. Зориуд энэ асуудлыг аймгийн засаг дарга нартай ярьж байна. Шил, хуванцар сав, цаасан хог хаягдал тусдаа байдаг байх хэрэгтэй. Хог боловсруулах үйлдвэрийн тухайд Германы технологийг нэвтрүүлнэ.
2022 оны нэгдүгээр сараас Ерөнхий сайд засаг дарга нарт хуулийн дагуу хариуцлага тооцдог болж байгаа. Миний хувьд хариуцлага тооцоод явна шүү. Өнгөрсөн хугацаанд үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүн ажлаас халагдсан. Нэрийг нь зарлахгүй байгаа. Иргэний нисэх дээр юу болсныг та нар сонссон байх. “Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудал, МИАТ дээр юу боллоо. Эрүүл мэндийн яаманд ямар асуудал үүсэв. Та бүхэн сонсч байгаа байлгүй. Өнгөрсөн хугацаанд авлига авсан 87 хүний асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явдаг хүн. Энийг биелүүлж чадахгүй бол Засгийн газрын сайд нарыг өөрчилнө гэдгээ хэлж байгаа. Эрх барьж буй намын даргын хувьд УИХ-д асуудал ярина. Бидний хувьд тогтворгүй 30 жил байлаа. Засгийн газар шийдвэр гаргаад биелүүлж чадаагүй бол шууд ажлаа өгөх ёстой. Би хэнийг ч хэлмэгдүүлэхгүй” гэлээ.