Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, цэвэр орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор 2020 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны урсгал зардлаас нийтийн бие засах газар байгуулжээ.
Драгон төвийн зүүн талд, Хан-уул дүүрэг 2 дугаар хороо “Ажилчны алдар” талбайд тус тус байршуулсан нийтийн бие засах газар нь эмэгтэй хоёр, эрэгтэй хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан нэг тасалгаатай, хоёр угаалтууртай, цахилгаанаар халааж, цэвэр, бохир усны шугамд холбох зориулалттай байна. Инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг өнгөрсөн аравдугаар сард гүйцэтгэж, энэ сарын 10-ны өдөр мэргэжлийн комисс ашиглалтад хүлээн авсан бөгөөд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өчигдөр хүлээлгэн өгчээ.